ТАНИЛЦУУЛГА

Архангай аймгийн Ихтамир  сум нь Хангайн бүсэд хамаарах бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээ нь 484658 га талбайг хамрах бөгөөд Үүнээс:

  • Хөдөө аж ахуйн газар – 265136,6 га
  • Хот тосгон бусад суурины газар – 302,4 га
  • Зам шугам сүлжээний газар – 519 га
  • Ойн сан бүхий газар – 114171 га
  • Усны сан бүхий газар – 469 га
  • Улсын тусгай хэрэгцээний газар – 104052 га талбайг хамарч байна.

          Тус сум нь Баянхонгор аймгийн Галуут, өөрийн аймгийн Өндөрулаан, Чулуут, Булган, Батцэнгэл, Эрдэнэмандал сумтай хил залган оршдог. Сумын нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1600 – 3500 м дээш өргөгдсөн ба Улаанбаатар хотоос 505км, Аймгийн төвөөс 27км зайтай оршино. Сум нь 6 багтай бөгөөд хөдөөгийн багийн төвүүд сумын төвөөс 25 – 66 км зайтай.

         Ихтамир сум нь эх газрын эрс тэс уур амьсгалтай урт өвөлтэй, богино зунтай Жилийн дундаж температур хамгийн хүйтэн үе нь 1-р сард -350С, хамгийн халуун үе нь 7-р сард +300С хүрдэг. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ 300- 400мм байдгаас ихэнх нь дулааны улиралд унадаг байна

Ихтамир сум нь нийт 1616 өрх, 5699 хүн амтай. Хөхнуур, Ханөндөр, Борт, Бугат, Тайхар, Эрдэнэтолгой  гэсэн 6 багтай. Мал аж ахуй, газар тариалан, худалдаа, үйлчилгээ, өрхийн үйлдвэрлэл хөгжсөн, цаг агаарын таатай нөхцөл, байгалийн үзэсгэлэнт тогтоц, түүхэн дурсгалт газруудтай, аялал жуулчлал, дэд бүтцийн хувьд өргөжин тэлж хөгжих таатай бүс нутагтай.

       Сумын хэмжээнд Засаг даргын тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг төрийн байгууллагууд, ХААН банк, Төрийн банк, Эмийн сан 2, Шатахуун түгээх станц 2 /Жаст ойл, МТТ/  зэрэг байгууллагаас гадна худалдаа  үйлчилгээний 23,  нийтийн хоолны үйлчилгээний 12 нэгж, мал эмнэлгийн үйлчилгээний 3 байгууллага ажиллаж байна.   Сумын хүн амын 28,9 % сумын төвд, 71,1% хөдөө амьдардаг.  Төрийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ ихтэй

Ихтамир сум нь өндөр хүчдэлд холбогдсон ба хөдөөгийн  Хөхнуур, Бугат,  багууд  Юнителийн 4 жигийн сүлжээ тавигдсан, Ханөндөр, Борт багууд  өндөр хүчдэлд холбогдсон. Нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон ба сумын төвдөө 1,7 км хатуу хучилттай зам, хорооллуудыг холбосон 2,4 км сайжруулсан замтай. Үүрэн холбооны Мобиком, Скайтель, Жимобайль, Юнителийн сүлжээтэй. Сумын төвийн дулааны шугам сүлжээнд 4 байгууллага, 4 айл өрх холбогдсон. 2023 онд усан сан, цэвэрлэх байгууламж, төв магистраль зам дагуу авто зогсоол зэрэг нийт 1,5 тэр бум төгрөгний  хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн.

You may also like...