Slide background
Slide background
Slide background
Could not load widget with the id 746.

Засаг захиргаа, нутаг дэвсгэр

Ikhtamir_map-Ихтамир_газрын_зурагИх тамир хэмээн Монгол даяар нэрээ дуурсгасан сумыг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор байгуулж, Архангай аймгийн засаг захиргааны нэгэн нэгж болсон. Нутаг дэвсгэрийн дийлэнх нь хуучин Сайн ноён хан аймгийн хэмжээ хүрээнд Манжийн Энх-Амгалангийн 31 дүгээр он буюу 1692 онд дагаж орсноор байгуулсан хошууны нутагт хамаарагдана.

Манж нар эл хошууг халхын умар замын дундад зүүн этгээдийн адгийн хошуу хэмээн нэрлэсэн бол Богд хаант тусгаар улсын анхны жилд Сайн ноён хан аймгийн Сэцэн Чин вангийн хошуу хэмээн аядуу сайхан нэр хүлээн авч, ардын засгийн анхны 2 жилд тэрхүү нэрээ хадгалсаар иржээ.

Манжийн засаглалын үед хошууны дэвсгэр нутгийн заагийг тэмдэглэхдээ “Хошуу нутгийн газрын Тамир, Хануй, Чулуут, гурван голын эхэн дор буй”

“Зүүнш Хүнэй өвөр булаг хүрч Зая бандидагийн нутагтай зах нийлнэ.

Урагшаа согоо өндөр хүрч Эрдэнэ бандидагийн нутагтай зах нийлнэ.

Барууншаа Хойт Тамирын эхэн хүрч Чин сүжигт Номуун ханы нутагтай зах нийлнэ.

Хойшоо Их Шавар уул нуруу хүрч, дундад зууны этгээдийн хошуутай зах нийлнэ гэжээ.

Засаг захиргааг ардын засгийн үед өөрчилөн шинэчилэхэд 1923-1931 оны хооронд Цэцэрлэг мандал уулын аймгийн Хан-Өндөр уулын хошуу хэсээн нэрийдэж байгаад 1931 онд хошууг сум болгон өөрчилөхөд уг хошуу Их Тамир, Чулуут, Бугат, Өндөр-Улаан сумдад хуваагдсан бөгөөд Их Тамир сум 3,4 мянган ам.км нутаг дэвсгэртэй, 500 өрхтэйгөөр тасарсан түүхтэй. Өдгөө Их Тамир сум нь 4,8 мянган ам км нутаг дэвсгэрийг эзлэх бөгөөд Төв нь аймгийн төвөөс баруун хойш 26 км. Улсын нийслэлээс 475 км. Заан хошуу хэмээх газар оршино. Одоо нийт 6 багтай.