Slide background
Slide background
Slide background
Could not load widget with the id 746.

Архангай аймгийн Ихтамир сумын танилцуулга

hpim5010_fa6a0d881931 онд явагдсан засаг захиргааны шинэчлэлтээр Ихтамир сумыг 3.4 мянган хүн ам 500 орчим өрхтэйгээр бие даалган байгуулжээ. Өнөөдөр тус сум 5.5 мянган хүн ам, 4.8 мянган км2 нутаг дэвсгэртэй, өрхийн тоо 1383 хүрээд байна. Нутгийн удирдлагын байгууллагын бүтэц Одоо үйл ажиллагаа явуулж байгаа Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2004 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан бөгөөд улс төрийн хоёр намыг төлөөлсөн 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг дээд байгууллага юм. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын өдөр дутмын үйл ажиллагааг ИТХ-ын даргаар толгойлуулсан Тэргүүлэгчид эрхлэн гүйцэтгэдэг. Сумын Засаг даргын тамгын газар (ЗДТГ) нь Засаг дарга, тамгын газрын дарга, багийн дарга, байгаль хамгаалагч, төрийн сангийн төлөөлөгч, хүнс хөдөө аж ахуйн түшмэл, байгаль орчны улсын байцаагч, газрын даамал, нийгмийн даатгалын байцаагч, татварын байцаагч, хүн ам зүйн байцаагч, хэсгийн төлөөлөгч, цагдаа, бичиг хэргийн эрхлэгч, үйлчлэгч, жолооч зэрэг 26 үндсэн ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь Тайхар, Хөхнуур, Хан-Өндөр, Бугат, Борт, Эрдэнэтолгой гэсэн 6 багтай. Хүн эмнэлгийн салбар, ахлах (11-н жилийн) сургууль, цэцэрлэг, Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний станц (ӨУБЭШС), соёлын төв, номын сан, эрчим хүч түгээлтийн салбар, усны харуул зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд ба төрийн мэргэжлийн зарим үйлчилгээг эрхэлдэг мал эмнэлэг, үржлийн алба үйл ажиллагаа явуулж байна.