Slide background
Slide background
Slide background
Could not load widget with the id 746.

Өвөрмонголын соёлын өдрүүд Архангай аймагт зохион байгуулагдана

c833fc2cddbcfd35bf552c56879804a1 Өвөрмонголын ардын засгийн газрын төлөөлөгчид Архангай аймагт хоёр өдрийн хугацаатайгаар албан айлчлал хийлээ. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад суртал ухуулгын газрын дарга Баяржаргал, мөн хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцааны дэд дарга Рень Ли хуа тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын зорилго нь ирэх зургаадугаар сард Өвөрмонголын соёлын өдрүүдийг Архангай аймагт зохион байгуулах цаашдаа нийгмийн салбарт хамтарч ажиллах боломжийг судлахаар иржээ. Өвөрмонголын соёлын өдрүүд өмнө нь УБ, Дархан, Эрдэнэт хотуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаа хөдөө орон нутгаас анх удаа Архангай аймагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Архангай аймгийн Засаг даргаар ахлуулсан баг өнгөрсөн гуравдугаар сард мөн Хөх хотод албан айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үеэр Архангай аймаг Өвөрмонголтой - Эрүүл мэнд - Хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах санал солилцсныг энэ үеэр ирсэн төлөөлөгчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Төлөөлөгчид аймгийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа Музей, Хүүхдийн номын ордон, Тамир тв, АВ тв-ийн үйл ажиллагаатай танилцаж, ХДТ-ын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхлоо. Зургадугаар сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн соёлын өдрүүдээр Өвөрмонголын ардын анагаах ухааны эмч мэргэжилтнүүд ирж үнэ төлбөргүй эмчилгээ оношилгоог хийх бөгөөд, гэрэл зургийн үзэсгэлэн, номын баяр зэрэг арга хэмжээнүүд зохиогдох юм. Уг саналыг аймгийн зүгээс дэмжсэн бөгөөд цаашдын нийгмийн салбарт хэрхэн хамтарч ажиллахаа хоёр тал харилцан судласны үндсэн дээр гэрээ байгуулах юм.