A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Хойд Тамирын голын эргийн бүс орчмыг хамгаална

Хойд Тамирын голын эргийн бүс орчмыг хамгаална

Image may contain: 1 person, sitting and indoor
ХААИС-ийн багш нарын баг Ихтамир сумын Хойд Тамирын голын эргийн бүсийн бэлчээр, эко системийн төлөв байдалд хийсэн судалгааны үр дүнг, судалгаа хийсэн цэгүүдэд хамаарал бүхий “Ишгэнт”, “Хонгор” бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн малчдад танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж, төлөвлөгөө боловсруулжээ. Тухайлбал, малчидтай ярилцан тухайн бүсийн бэлчээрийг сэлгэж, хуваарьтай ашиглах, амраах мөн эргийн бүсд мод тарьж, хашиж хамгаалах зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.
Мөн энэ талаар Ихтамир сумын Засаг даргатай уулзан ярилцсаны дүнд сум орон нутгийн төсөвт хөрөнгийг суулгаж өгөх байдлаар хамтран ажиллахаар болсон байна.
Хойд Тамрын голын эргийн бүс нь зун, намар, хаврын улиралд давтан ашиглагдаж байдаг, сүүлийн жилүүдэд малын тоо толгойн хэт өсөлт, ашиглалтын дарамтаас болж тухайн бүсийн модлог ургамал, хөрс, ургамлын доройтох, эрэг орчим нь нурах, гол бохирдох, усны түвшин багасах зэрэг олон сөрөг үр дагаваруудыг судалгаагаар тогтоосон байна.