Эрдэнэбулган сумын Засаг даргын 2019 оны 09 сарын 02-ны өдрийн А/151 тоот Захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгүүдийн анги дүүргэлт, норм их байгаа нь хамран сургах тойргийн иргэдийн эрх ашиг зөрчигдөх, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангагдахгүй байгаа нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан тус сумын ЗДТГ, Харъяа багийн захиргаатай хамтран ажлын хэсэг гарган сургууль, цэцэрлэгүүдээр явж хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.