Архангай аймгийн ЗДТГ-аас сумдын ЗДТГ-ын алба хаагчдын дунд волейбол, сагсан бөмбөг, олс таталт гэсэн 3 төрөлт спортын өдөрлөгийг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд 11-н сумын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Волейболын тэмцээнд Хотонт сумын тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд тэргүүлсэн бол сагсанбөмбөгийн тэмцээнд Өлзийт сумын эрэгтэйчүүд, Батцэнгэл сумын эмэгтэйчүүд тус тус тэргүүлсэн юм. Олс таталтын тэмцээнд Өлзийт сумын алба хаагчид тэргүүн байр эзэллээ. Багийн нийлбэр дүнгээр Ихтамир сумын ЗДТГ-ын баг тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах црмын эзэд боллоо.